Чиргүүлийн холбоос мултарч хоёр хүн, найман үхэр үрэгджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 09

Сонгинохайрхан дүүргийн нутаг, 61-ийн гармаас хойш Дархан-Уул аймаг явах замд ноцтой осол гарч, хоёр хүн амиа алдаж, ачааны машинд ачиж явсан найман үхэр үхжээ. “Хово Синотрак” маркийн хүнд даацын автомашин зориулалтын бус чиргүүл чирч, Сэлэнгэ-Улаанбаатарын чиглэлд буудай зөөж байсан гэнэ. Хэрэг гарсан шөнө уг машин чиргүүлдээ 20 тн буудай ачиж, даваа уруудаж явсан аж. Гэтэл чиргүүлийн холбоос нь мултарч, зөрж явсан “Маити” маркийн автомашиныг мөргөж онхолджээ. Энэ ослын улмаас “Маити”-д явсан хоёр хүн газар дээрээ нас барж, жолооч нь хүнд гэмтэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй юм байна. Мөн уг ачааны машинд ачиж явсан найман үхэр үхжээ. “Маити”-гийн жолооч цагдаагийнханд “Бид Хөвсгөл аймаг руу явж байтал ийм явдал боллоо” гэж ослын дараа тайлбарласан гэнэ.

Ослыг харсан зарим жолооч “Тэнд аймшигтай дүр зураг харагдсан. Нас барсан хоёр хүнийх нь цогцос үхсэн үхэр дундаас олдсон. Осол гараад удаагүй байхад нэг суудлын автомашин асгарсан буудайн дээр тоормос барилгүй гулгаж, онхолдсон чиргүүлийг мөргөж зогссон байсан” гэлээ.

Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, хошууч Б.Бямбасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 1-ний 01.50 цагт гарсан уг ноцтой осолтой холбогдуулж “Хово Синотрак” автомашины жолоочийг шалгаж байгаа. Тариа будаа хурааж, хүнд даацын ачааны машинууд орон нутгийн замд олноор явж байгаа энэ үед жолооч нар техникийн бүрэн бүтэн байдалдаа анхаарах хэрэгтэй байна. ЗЦГ-аас Сэлэнгэ, Төв аймгийн замд хяналт шалгалтаа чангатгаад байгаа” гэв.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ok(202.55.180.74) 2025 оны 03 сарын 13

tend2joloochiinburuubhadturyam arhamaabnaa.tehnikiinayulguiba idliigjoloochuuruushalgaj hudulguundoroltsohestoiyumsheg zarimneghumuusulsturjihiindont oiyumuuhaashaayum

1  |  0
aa(182.160.34.36) 2025 оны 03 сарын 13

Zasgiin gazar ntr gej yu soliorood bgaa yum be ene chine huwi hunii uildelees uudsen osol bgazde Bugs archsan chine tsaas coorchihloo zasgiin gazraa geh ni holgui bhiin. Hun ooroo uhamsartai huuli durmee sahiad uuruu tehnikee shalgaad yawah heregteishdee uls buh tehnikiig shalgaj zuw chirguul zuuj uu gui yu gej mashin bolgoniig hudluhuus ni umnu shalgah yostoi yumuu

1  |  0
ff(202.70.40.66) 2025 оны 03 сарын 13

achaa teevriin hyanalt standart gej bhgui bolsonii jishee yumuu daa

1  |  0
rset(202.70.47.210) 2025 оны 03 сарын 13

aimar yumaa hvmvvsee bolgoomjtoi baildaa amid ywhad vneheer hetsvv bolson tsag ve yumaadaa

1  |  0
rset(202.70.47.210) 2025 оны 03 сарын 13

aimar yumaa hvmvvsee bolgoomjtoi baildaa amid ywhad vneheer hetsvv bolson tsag ve yumaadaa

1  |  0
davaa(202.55.180.162) 2025 оны 03 сарын 13

erthen hynaltaa changalahgvi yasan yum dandaa ongorson hoino ni yum yarij bh yumaa

1  |  0
МОНГОЛ(103.26.194.51) 2025 оны 03 сарын 13

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭЖ ЕРӨӨС АЛГА. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭХЭЭР ШИНЭЧЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ УЛ СУУРЬТАЙ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ ЗҮГЭЭР ШИНЭ БУДАГ НЯЛЖ ХАЯЧИХААД Л ШИНЭЧИЛЖ БАЙНА ГЭЖ ЦАГААН ХООЛОЙГООРОО ОРИЛОХ ХЭРЭГГҮЙ. МАЛУУД

1  |  0
zochin(202.179.18.89) 2025 оны 03 сарын 13

eeeeeeeeeee, yamar aimar yum be. yasan hariutslagagui jolooch ve

1  |  0
Top