Онцгойгийнхон есөн хүний амь аварчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 09

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын Хөгшчүүлийн гарманд өчигдөр орой машин усанд сууж олон хүний эрүүл мэнд, амь нас аюулд учирсан байна. 

Тодруулбал,  20:37 цагийн үед голд  хүмүүс живэх гээд байна гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр  нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн таван алба хаагчийг очиход есөн иргэн машин дээр болон дотор нь амь насаа алдах эрсдэлтэй байдалд байжээ. 

Албан хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж амь насыг нь аварсан байна. Мөн голын усанд явах боломжгүй болсон Хондо, Ниссан загварын суудлын автомашинуудыг татаж аюулгүй газар гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top