МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл нь өнгөрсөн оны сонгуулиар бусдын нэр хүндэд халдаж, онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр шалгагдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр өглөө Улсын дээд шүүхэд Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр, Ц.Нарангарав нарын гомдлоор хэрэг хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч Б.Цогтгэрэлийг өмнө нь Эрүүгийн хуулийн 111.2 буюу бусдыг гүтгэсэн хэмээн буруутгаад байсан бол гүтгэсэн биш мэдээлэл тараасан хэмээн буруутгаж хэргийг шүүсэн байна.
Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй, улсын яллагчаар поркурор н.Оюунбилэг нар оролцсон байна. Хохирогч гэх Ч.Улаанхүү болон түүний талаас ямар нэгэн өмгөөлөгч болон хуулийн этгээд байгаагүй бөгөөд шүүгдэгч Б.Цогтгэрэлийг үг санал хэлэх эрхгүйгээр хуралд ажиглагчаар байлцуулсан юм.
Улсын дээд шүүхээс шүүгдэгч Б.Цогтгэрэлийн торгуулийн шийтгэлийг хэвээр үлдээсэн бөгөөд түүний хоёр өмгөөлөгчдийг нь шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг таслан шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )
хогийн халтар бацаан даа
хогийн халтар бацаан даа
Цогтгэрэлийн эрхийг дэндүү ил цагаандаа зөрчсөн байна. Мэдээж мундаг сэтгүүлч юм чинь тусгай даалгавараар намнасан байна. МАН МАХН нөхдийг бүгдийг ажилгүй болгож хийхээр тусгай шорон бэлдсэн шүү дээ түүндээ хийлгүй яахав. Дэндүү эрч хүчтэй дайчин залуу юм чинь өш хонзон атаа хорслоор л хийж байгаа шүү дээ.Гарч ирээд хариугаа аваарай.Өршөөли
ene jinkhene khogiin er dee.
нэг муу шантаажчингбүр хорих ял өгөөд шорондхулихыг нь буулгах байсан юм