”Тэнүүн буянт” ХХК-ны засварчин ажлынхаа хашаанд амиа алджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

СХД-ийн 20-р хороонд  "Тэнүүн буянт” ХХК-нд засварчин ажилтай 27 настай эрэгтэй Б гэгч нь тус компанийн автобус баазын хашааны үүдэнд “DAEWOO” маркын автобусанд хавчигдаж нас барсан байна. Одоогоор хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байгаа аж. Ер нь сүүлийн жилүүдэд машинд хавчуулагдаж нас барах тохиолдол их гарч байгаа учир иргэдийг анхаарал болгоомжтой байхыг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (203.194.116.38)  2025 оны 03 сарын 13

Тэнүүндэлгэр ХХК гээд мэдээллээ зөв гарга л даа Нэг нэгнээсээ хуулаа л.... учиртай хуул л даа

1  |  0
Top