Олон улсын байгууллагуудаас муу үнэлгээ авсан “Хүннү Эйр”-ийг ИНЕГ даврааж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

Монголын топ таван компанийн нэг МАК-ийн хэвийн үйл ажиллагаанд асуудал үүсээд байгаа нь “Монголиан Эйрлайнс” буюу “Хүннү Эйр” компанитай холбоотой талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан. МИАТ-ийн луйвартай холбоотой баахан асуудалд орсны дараа нэр нь “Хүннү Эйр” болон өөрчлөгдсөн хувийн авиа компанийн үйл ажиллагаа зогсоход хүрээд байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа. Тэгвэл тус компанитай холбоотой анхаарал татсан мэдээлэл гарч эхэллээ. НҮБ дотоод хэрэгцээндээ Монголд олон улсын болон орон нутгийн нислэг үйлддэг авиа компаниудын эрсдэлийн үнэлгээг тогтоосон тусгай жагсаалтыг ашигладаг гэх мэдээлэл гараад байна. Тус жагсаалтад Монгол руу нислэг үйлддэг ОХУ-ын “Аэрофлот”, Хятадын “Эйр Чайна”, БНСУ-ын  “Кореан Эйр”, Туркийн  “Туркиш Эйрлайнс” зэрэг компаниуд А үнэлгээтэй бол Монгол Улсын  төрийн өмчийн МИАТ компани, “Изинис Айрвэйс” компани  В үнэлгээтэй гэж тэмдэглэгдсэн байгаа аж. Харин олон улсын болон орон нутгийн нислэг үйлдэх эрх бүхий хувийн авиа компани болох “Аэро Монголиа” компани  С үнэлгээтэй байгаа бол  “Монголиан эйрлайнс” буюу “Хүннү Эйр” компани D үнэлгээтэй байгаа юм байна.  


Энэхүү үнэлгээг мэдээж НҮБ гаргаагүй. Тэдний тусгай хэрэгцээндээ ашигладаг тэрхүү жагсаалт нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /IACO/, Дэлхийн агаарын тээвэрлэгч компаниудын холбоо /IATO/ гэхчлэн мэргэжлийн байгууллагын зүгээс гаргадаг үнэлгээ юм байна. Анхаарал татаж байгаа нэг зүйл нь А, В, C, D гэх дөрвөн шатлалтай үнэлгээ байдаг бөгөөд  D үнэлгээ бүхий авиа компаниар үйлчлүүлэхийг хориглосон байдаг юм байна. Харин С үнэлгээний тухайд зайлшгүй үйлчлүүлэхээс өөр сонголтгүй тохиолдолд НҮБ-ын тухайн ажилтан өөрийн удирдлага, хариуцлагатай албан тушаалтны зөвшөөрөл буюу гарын үсгийг авах ёстой гэсэн журам мөрдөгдөхийг хатуу сануулсан тухай мэдээлэл байгаа юм.  

 

Тэгэхээр манай авиа компаниудын тухайд тун хариуцлагагүй байдлаар үйл ажиллагаа явуулж иржээ гэж харж болохоор байгаа юм. Үйлчлүүлэхэд хориотой гэдэг нь энэ мэтээр тодорхой болоод байгаа “Хүннү Эйр” компанийн тухайд үйл ажиллагааны алдаа дутагдалтай холбоотой мэдээлэл тасрахгүй байгаа. Онгоц байхгүй гэсэн шалтгаанаар орон нутгийн нислэгүүдээ цуцалж, үйлчлүүлэгчдийг хохироож эхэлсэн тус компани өнөөдрийн тухайд үүдээ барихад хүрээд байгаа нь санхүүгийн хүндрэлтэй холбоотой гэх мэдээлэл бий. Харин D үнэлгээг авах болсон шалтгаан нь үйл ажиллагаа явуулж эхлээд удаагүй гэдгээс гадна агаарын хөлгүүд нь хуучин байгаатай холбоотой гэсэн. Тэгвэл одоо хуучин байтугай нислэг үйлдэх хөлөг ч үгүй байгаагаас үзэхэд D байтугай F үнэлгээ авахад ч болохоор байгаа нь харагдаж байна. Харин тэрхүү үнэлгээний шатлалд нь F гэх үнэлгээ байдаггүй нь азтай хэрэг юм.

 

Ер нь бол ийм хариуцлагагүй, онгоц ч үгүй  компанийг авиа компани хэмээн нэрлээд үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрөөд яваад байгаагийн учрыг  ИНЕГ-аас асуумаар байна.

 

Сануулахад, “Хүннү Эйр” том артай гэдэг нь үнэн. Анхнаасаа тийм л байсан. Гэхдээ юмыг хэтрүүлж боломгүй байна.  “Монголиан Эйрлайнс” буюу “Хүннү Эйр” компани МАК-ийн мэдэлд шилжээд хэдэн сар өнгөрч байгаа. Өдгөө ял эдэлж байгаа Ч.Хоролсүрэн МАК-тай эртний холбоотой. Ч.Хоролсүрэн “МАК” компанийг анхлан үүсгэн байгуулагчдын нэг. Харин   “Монголиан Эйрлайнс” –ийг анх үүсгэн байгуулагчид нь  “Бодь”, “Женко” групп бөгөөд 2011 онд хувьцааныхаа  30 хувийг  “МАК”-д худалдсан гэгддэг. Түүнчлэн МИАТ-ийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа гэгдэж байсан УИХ-ын гишүүдийн дотор  “Монголиан Эйрлайнс” –ийн ТУЗ-ийн гишүүн тодотголтой  Н.Номтойбаярын нэр байсан. Гэхчлэн аваад үзэхэд “Хүннү Эйр”-ийн ард улстөр, бизнесийн томоохон эрх ашиг дагаж ирсэн нь тодорхой. Тиймээс ч  тун муу үнэлгээ авсан компанийг агаарын нислэг хийх эрхээр шагнаж тэтгээд өнөөдрийг хүрсэн биз.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.163) 2025 оны 03 сарын 13

ICAO, IATA gedeg yum l daa. Zailuul, yadsan ch setguulch bol doo.

1  |  0
Estoi unen(202.21.106.103) 2025 оны 03 сарын 13

Xumuusee dotood baitugai gadaad nislegee cuclaad estoi balai gazar baina lee.Xunnu airiin Shanghai. Hongkong-iin nislegiig songol ajil eruul mendee ersdeld buu oruulaarai

1  |  0
Zochin(103.26.194.145) 2025 оны 03 сарын 13

Jenkogiin zaavraar Gansuhiin hiij baigaa ajil

1  |  0
Top