Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Замын Хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан энэ сарын 8-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 452 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 186 бол хурд хэтрүүлсэн 266 зөрчил бүртгэгджээ. Нийт зөрчил гаргасан иргэдийн 61 хувь нь төлбөрөө төлсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )