Манайд ураны хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшигч “Арева”-г Монголд хэн ч дийлэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 10

Манай улсад ОХУ, Хятад, Англи, Энэтхэг, Канад, Франц, Голланд зэрэг орнуудын болоод дотоодын  компаниуд 100 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж, ураны эрэл хайгуул хийж байгаа гэх мэдээлэл бий. Тэдгээрээс олонд хамгийн их танигдаад байгаа нь Францын “Арева” группийн охин компани “Кожеговь” ХХК юм. Арева групп манай улсад сүүлийн 15 жилийн турш ураны хайгуул хийж байгаа бөгөөд Дорноговь, Сүхбаатар аймгуудад хайгуулын 44 тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа Тэгэхээр манай улс  нийт 100 гаруй ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоод байгаа гэж үзвэл тэн хагас нь  “Арева”-гийн мэдлийнх гэсэн үг юм. Сонирхолтой нь хайгуулын гэх тодотголоор өнгөрсөн жилүүд багагүй хэмжээний ураныг олборлосон байдаг. Тухайлбал, Дулаан-Уулын ордыг 6000 тонн урантай гэдгийг албан ёсоор тогтоож Цөмийн энергийн газарт бүртгүүлсэн тус компани туршилтаар 1500 гаруй кг уран буюу 1/4 –ийг нь олборлочихоод байж байгаа аж. Мэдээж манай нөхдүүд үүнийг нь мэдэхгүй биш мэдэж байгаа. Түүнчлэн монголын төр засгийн хэмжээнд Ареватай түншилж байгааг мартаж болохгүй. Цөмийн энергийн хуулийн дагуу “Арева Монгол” ХХК Монголын төрийн өмчийн “Мон-Атом” компанитай хамтран төслийн дагуу ажлаа үргэлжлүүлнэ гэж байгаа.  “Мон-Атом” компани Монголын төрийг төлөөлж буй бөгөөд Японы “Мицүбиши” корпораци бас хамтрагч нь. Гэхдээ нэг анхаарал татдаг зүйл нь “Мицүбиши” “Арева”, Монголын талын хувь эзэмшлийн асуудал байдаг.

 

Тэгэхээр ийм байдлаар манай ураны салбарыг эрхшээлдээ атгасан Арева группийн охин компани Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосонтой холбоотойгоор мал сүрэг,  тэрдундаа  төл мал нь олноороо үхсэн асуудлыг газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд 2013 оны 3 сард малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэх  дүгнэлтийг гаргасан ч дараа нь энэхүү дүгнэлтдээ засвар хийсэн гэдгийг бид анх мэдээлж байсан. Тухайн үед мал эмнэлгийн шийдвэрийг Засгийн Газраас нэн даруй хүчингүй болгосон төдийгүй “цацрагийн” гэж бичиж зүрхэлсэн ажилтнуудад нь хатуухан банга хүртээсэн талаар мэдээлэл гарч байсан. Түүнчлэн Цөмийн Энергийн Газрын зүгээс хамгийн шилдэг сүүлийн үеийн технологитой лабораторид шинжилсэний үр дүнд хариу нь уран, цацрагтай холбоогүй,  мал төлийн үхлийн шалтгааныг тогтоохын тулд гадаадад явуулж шинжлүүлэх нь зөв гэсэн хариу гарсан. Тэгсэн дараа нь малын үхлийн шалтгаан нь хүхрийн хүчилтэй холбоотой гэх яриа болсон юм. Эдгээрийг өгүүлэхийн учир нь Аревад үнэхээр том ар байгаа нь тодорхой. Тэр нь тэгээд монголын төр засаг гэдэг нь харагдаад байгаа юм.

 

Ер нь анхнаасаа л Ареваг өмөөрсөн. ЦЭГ-ын Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга   “Кожеговь” ХХК одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн. Тиймээс ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй. Цөмийн энергийн газраас хайгуулын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажилладаг” гэх тайлбарыг өгч байсан юм. Уг нь Мал эмнэлэг, үржлийн газраас гаргасан эхний дүгнэлтээр тугалууд  цацрагийн бохирдлоос шалтгаалсан ужиг хордлогын улмаас хорогдсон нь тогтоогдсон  гэж ойлгогдож байсан.  Түүнчлэн эцсийн байдлаар нэгтгэсэн хариу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зүгээс албан ёсоор гарна гэгдэж байсан бөгөөд тугалуудын үхэлд цацрагийн бохирдол буруугүй гэсэн хариу гарвал Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай  Францын Арева компани хуйвалджээ гэж харахаас өөр аргагүй талаар ч өмнө нь өгүүлж байсан билээ. Өнөөдрийн тухайд харахад манай Засгийн газар тэдний өмнө буугаад өгчихсөн харагдаж байна. Угаасаа Аревад Засгийн газартай хуйвалддаг туршлага бийг ч нэхэн санах хэрэгтэй. Япон улсад цунами болсны дараах өдрүүдэд Арева, ИДФ Энержи  болон Тошиба компанийн охин компани Венстингхауз зэрэг цөмийн эрчим хүчний салбарт ашиг сонирхол бүхий компаниуд ослын тухай таагүй мэдээ шинээр АЦС барих төлөвлөгөөнд нь нөлөөлөхөөс сэрэмжилсэндээ ослын цар хүрээг аль болох дарж мэдээлэх тал дээр Японы засгийн газартай хуйвалдсан талаар Гвардиан сонинд бичсэн байдаг. Тэгэхээр Японы засгийн газартай хуйвалдаж чадсан тэдэнд манайхтай ойлголцох хэцүү зүйл ч биш болов уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.183) 2025 оны 03 сарын 13

baruunii kompani orj ireed shar nuntag uildverleh ni oros hyatad 2 orj irsenees deer. sain tehnologi l oruulj irehiig l shaardana biz. hudlaa eh oronchid bolimoor yum. huurhii mangar malchidiin tolgoig erguuleel...

1  |  0
Top