Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэй өнгөрсөн долдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Уг хэргийг түүний найз Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн бөгөөд хохирогч Э-г 75 удаа хутгалан хөнөөсөн байдаг. Ц.Туяа нь өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд хоригдож байгаа аж. Түүнийг өнөөдөр 10.00 цагаас Баянгол дүүргийн шүүхэд шүүнэ.
Хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцох юм байна.
Түүнд холбогдох шүүх хурал энэ сарын 2-нд болох байсан ч шүүгдэгч Ц.Туяагийн өмгөөлөгч П.Одонтунгалаг өвчтэй гэх шалтгаанаар ийнхүү хойшлуулаад байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )