Ливийн ерөнхий сайд Али Зейдан өчигдөр өглөө үл таних хүмүүст барьцаалагдсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл Ливийн хувьсгалчдын шуурхай штаб нэг өдөр хүрэлгүй буцаан сулласан байна. Энэ тухай Ройтерс агентлаг орон нутгийн засгийн газрын эх сурвалжаас баримт авч мэдэгджээ. Үүнээс өмнө Ливийн засгийн газар ерөнхий сайд Али Зейданыг өнөө өглөө үүрээр Триполийн зочид буудлаас зэвсэглэсэн этгээдүүд хулгайлсаныг мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )