Хүний наймааны хэргээр Интерполд онилогдсон Т.Аятунгаа монголдоо охидыг зараад явж байгаа юм биш биз

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 11

 

 Интерполоор эрэн сурвалжлагдаж  байсан  Т.Аятунгаа гэгч бүсгүйн талаархи мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсаар  байгаа.

Охин үрээ харийн хүнд алдсан бүсгүй хэвлэлийнхэнд хандан хүүхдийг нь авчирахад туслаач хэмээн олон нийтэд хүртэл мэдээлэл хийсэн байдаг.

Бүсгүйн өөрийнх нь мэдээлснээр хүүхдийнхээ эцэгтэй 2011 оны долдугаар сард Монголд танилцаж улмаар өнгөрсөн оны есдүгээр сард Филиппин улсад охин болон ээжийнхээ хамт амьдрахаар очсон. Тэнд охиныхоо эцэг болох Чарльз Ерген болон түүний найз болон туслах Эрик Финлейн нарын хамт амьдарч байсан аж.
 
Тэд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй  Филиппинд очсоны дараа хуримын ёслол үйлдсэн ч охиных нь эцэг хүүхдийг нь аваад зугтсан гэж  байсан.

Харин хүүхдийнх нь эцэг  Филиппин улсын иргэн Чарльз нь тус улсын тэрбумтаны хүү бөгөөд Т.Аятунгаа болон түүний ээж хоёр Шангрила арал дээр очиж ёс бус авирлан хууль зөрчсөн учраас тэднийг хөөж явуулсан гэсэн мэдээлэл ч гарч байв.  

 
Мөн  Т.Аятунгаа нь Филиппин улсын гурван иргэнтэй нийлж мөнгө угаасан гэх хэрэгт холбоотой талаар яригдаад амжсан.


Үүний дараагаар түүнийг яагаад олон улс даяар  эрэн сурвалжлах болов гэдэгт анхаарлаа хандуулж байлаа.


 Тодруулбал,  Олон Улсын Интерполоос Монголын гурван иргэнийг эрэн сурвалжилж байв. Хамгийн залуу нь 21 настай Т.Аятунгаа аж. Түүнийг Филиппин улсын мансууруулах төрлийн бодис худалддаг бүлэглэлийн гишүүн 40 настай П.Вендо гэгчтэй хамтран Монгол иргэнийг хүний наймааны золиос болгосон гэх үндэслэлээр ийнхүү олон улсын цагдаагийн байгууллага онилоод байгаа гэх мэдээлэл бий. 

Харин өчигдөр Т.Аятунгаагийн тухай “Охиноо алдсан Аятунгаа гэх эмэгтэй үнэн хэрэгтээ охидыг зуучилж зардаг уу” гэсэн гарчигтай зурагт мэдээлэл оров. Папарацци.мн сайтын зурагчин бүсгүйн үйлдэл бүрийг гэрэл зураг болгон буулгахын хажуугаар нэгэн сэжиг төрөхүйц мэдээлэл дэлгэсэн нь Т.Аятунгаа хоёр эртэй явж байсан бөгөөд нэг нь түүний “үзэн ядаад байдаг” харийн хүн аж. Ингэхдээ нэг охинд хурдан ирэхийг тушааж нөгөө  харийн хүнтэй хамт зочид буудалд оруулжээ.

Ямартай ч нялх хүүхдийнх нь заяа түшиж байна уу гэлтэй  хараахан интерполд баривчлагдаад явчихгүй байгаа бүсгүй ийнхүү гадуур дотуур шоу цэнгээн, зочид буудал эргүүлсэн шигээ явж байгаа нь батлагдан хэд хэдэн удаа дэлгэгдэв.

Дээрх мэдээллийн баттай зургуудыг http://paparatsi.mn/nz8 линкээр орж үзээрэй.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sdfghjk(92.224.184.114) 2025 оны 03 сарын 13

zurag batalgaa bish. humuustei hamt suugaad yavj bgaa l biz, barimttai bj galzuurtsgaagaarai.

1  |  0
zochin(193.110.130.103) 2025 оны 03 сарын 13

mongolin shivshig mongol oxidin une tseniig unagaasan tachirxan bodoltoi xormoi sultai xuuxen.nuutsxan ustgachixaj boldoggui yum bxda nogoo phillipanii mafi ntr n alchixgui ene teneg xuuxnig udaxgui bxaa da evii de xoorxii gej

1  |  0
zochin(103.9.90.253) 2025 оны 03 сарын 13

gui ee tgd yu ch boloogui bhad ingeed medee gargachhaar tsagdaa nar ni yu hiihiin be ene durak ch gsn uneheer hunii naimaa hiigeed mongol ohidoo zaraad zuuchlaad bgaa bol ene medeeg haraal humsaa nuusan muur shig buh ym aa nuutslaal notloh barimtuudaa ustgaal ehleneshdee ene hevleliihen gej bas arail duraaraa uls bhiimaaa neg taalaaraaa tsagdaa sergiilgiihend saad bolson nuhud

1  |  0
Top