Өнөөдөр 10:00-12:00 цагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч байгаа 29 дүгээр сургуульд Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт зохион байгуулна.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс хар тамхи, мансууруулах бодистой холбогдох хүний эрхийн асуудлаар өнөөдөр 10:00 цагт хэвлэлийн бага хурал хийнэ. Хурал Засгийн газрын XI байрны 514 тоотод болно.
Монгол Улсад уран олборлох нь асар их гай гамшиг дагуулах нь тодорхой боллоо. Уран олборлох нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаар өнгөрсөн хоногуудад Бүгд найрамдах нэгдсэн Танзани улсад дэлхийн улс гүрнүүд хэлэлцжээ. Нобелийн “Энх тайван”-ы шагналт “Цөмийн зэвсгээс хамгаалах олон улсын эмч нарын холбоо”, Танзанийн “Хууль зүй хүний эрхийн төв”, Германы Ураниум нетворк” байгууллага, Роза Лүксембургийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан уг олон улсын бага хуралд Ази тивийг төлөөлөн Монгол улс ганцаараа оролцсон нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү асуудлаар тодорхой мэдээллийг дээрх хуралд оролцоод ирсэн Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө Үндэсний хөдөлгөөнөөс Хэвлэлийн хүрээлэнд 11:00 цагаас мэдээлэл хийнэ.
11:30цагт Байгаль орчны бохирдолттой холбоотой болон удамшлын эмгэгийн оношлогоо, трансплантаци, бүтээгдэх үүний чанарын шинжилгээ зэрэг олон янзын судалгаа шинжилгээ хийдэг электрон микроскопын технологийг Монгол Улсад анх удаа анагаах ухааны салбарт нэвтрүүлэхтэй холбогдуулж Японы Электрон микроскопын технологийн нийгэмлэгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна.

Сэтгэгдэл ( 0 )