Улаанбаатар хотод 1000 хүнд НЭГ спорт заал ноогдож байна. Дулааны улирал дуусч хүүхэд багачууд гэлтгүй оюутан залуучууд ч гэсэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховордож ,эрүүл мэндэд хэрэгтэй спортоор хичээллэх дажгүй олон нийтийн газар даанч алга даа. Хэд гурван төгрөг төлж байж хувийн фитнессийн төв л явахгүй бол улсаас ард түмэндээ санаа тавьж эрүүл байгаарай хөдөлгөөн спорт чухал шүү... За энэ газар хичээллээрээ гэх нэг ч зүйл олж харахгүй нь үнэхээр харамсалтай. Тийм болоод ч тэрүү залуучууд гүзээтэй, хүүхдүүд нь хөдөлгөөний дутагдал хараа муутай , бүсгүйчүүд нь бүгд турах хүсэлтэй байх юм. Мөн оюутнууддаа спорт заалаа үнэтэй түрээслэж баар саванд орлоо гэж муу хэлнэ. Тэгэлгүй яахав дээ, сайн болсон охиноо дагуулаад явчих олигтой газаргүй үсрээл нэг кино үзнэ... Ямар байнга кино үзээл суугаад байлтай нь биш. Тэгээд ахмад настангууд руугаа орвол орцныхоо урд салхилхаас өөр хийх зүйлгүй. Бүгд үе мөчний өвчтэй... Өнөө л хөдөлгөөний дутагдлын хар гай... Алив нөгөө сүрхий яам байгуулагдаад байсан яасан? Спорт хариуцсан даргаар олимпийн аварга нь очиж суугаад юу ч хийхгүй юу ч мэдэхгүй сайхан бэлэг тэмдэг зугаалж яваа харагдах юм... Нэг газар очиж гэр бүлээрээ ямар нэгэн спортоор хичээллэх ямар ч газар алга ТӨР ЗАСАГ минь ээ? Хороо хороонд биш юмаа гэхэд ядаж нэг хороолол бүрт нэг очоод сагс тоглочдог газартай болгож өгөөч? Дахин хэлэхэд Улаанбаатар хотод 1000 хүнд НЭГ спорт заал ноогдож байна.
Сэтгэгдэл ( 7 )
vnexeer vnen shvv zaal abii geed xaigaad vz ogloo oroi zaal abii geed ochxod zaxialga zaxialgtai geed dul ve eron l xobor shvv
tiisht oldoj bgaan l baar saw neeh saihan zaal awii gheer ooochirltson buun humuus humuus ene asuudal deer sanal bodoloo soliltsmoor yum za ter 1000.2000 sport tanhim ntr shuumjleh yaahuu hayaachdee zugeer l zaluusiin hugjuuh YUM L HEREGTEI
city club-n zaal uneheer goyo
zal awii geheer boon oochir bas vne ni diildehgv iim ym chni zaluuchuud bid yaj hogjix ve de
Sport tanhim gej Mongolooroo bichvel zugeer bn..
1000 бишээ хө. 5000-6000 хүнд 1 заал ноогдож бгаа. УБ хот 1,200,000 хүнтэй. Заал гэвэл 200-с илүү гарахгүй дээ. 10 жилийн болон дээд тусгай дунд сургуулиудын заал, цөөн хэдэн ордон, нийгэмлэг, спорт клуб, байгууллагын заалууд тэгээд л болно доо
1000 бишээ хө. 5000-6000 хүнд 1 заал ноогдож бгаа. УБ хот 1,200,000 хүнтэй. Заал гэвэл 200-с илүү гарахгүй дээ. 10 жилийн болон дээд тусгай дунд сургуулиудын заал, цөөн хэдэн ордон, нийгэмлэг, спорт клуб, байгууллагын заалууд тэгээд л болно доо