ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

09:00 цагаас "Уур амьсгалд зохицсон хөгжлийн шийдэл: Онги, Түйн болон Байдраг голын сав газрын бэлчээрийн хүн-байгалийн тогтолцоо" сэдэвт уулзалт Пума империал зочид буудлын хурлын танхимд эхэлнэ

11:00 цагт Улаанбаатар хотноо унадаг дугуйн замтай, дэлхийн хотуудын хэмжээнд дүйцэхүйц орчин үеийн болгохын төлөө санаачилга гарган ажиллаж байгаа залуучуудын бэлтгэсэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Монголын залуучуудын холбооны хурлын танхимд болно. 

11:00 цагаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сүлжээ дэлгүүрүүдийн касс болон лангууны үнэ зөрдөг, цементийн үнийн асуудал, авто засварын газрууд, орон сууцны конторуудад хийсэн хяналт шалгалтуудын талаар мэдээлэл хийнэ 

 

Ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж буй “Автобус-3” компанид Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар очиж ажилтануудтай уулзана. Уг компанийн захиргаа ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг боомилж, гишүүдийн татварыг зогсоосны улмаас хөдөлмөрийн маргаан үүссэн байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top