ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийжээ. Уг шалгалтанд “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудыг хамруулсан байна.
Шалгалтаар зарим дэлгүүрүүдэд кассын үнэ лангууны үнэ зөрсөн зөрчил ихээр илэрсэн байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 10, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос 9 барааны үнэ зөрүүтэй байсан байна. Уг хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )