Пусаны наадмаас шагнал хүртсэн найруулагч С.Бямба мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 15

БНСУ-ын Пусаны олон улсын кино наадмын хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй төрөл болох “Шинэ урсгал” шагналыг хэдхэн хоногийн өмнө хүртсэн найруулагч С.Бямба маргааш  мэдээлэл хийхээр болжээ.  Хэвлэлийн бага хурал  “Монгол Ньюс” мэдээллийн төвд маргааш 12.00 цагаас болно. 

Тэрээр дээрх шагналыг  Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээсэн “Алсын удирдлага” киногоороо авсан билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top