Шүдний эмчилгээ үнэгүй хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 16

Манай иргэдийн ихэнхи нь шүдний өвчтэй бөгөөд эмчилгээ хийлгэхгүй удаан явах нь элбэг байдаг. Дүүргийн шүдний эмч нарын тоо цөөн, цаг авахад хэцүү байдгаас иргэд хувийн эмнэлэгт үйлчлүүлдэг. Тэгвэл ирэх баасан гарагт буюу 10-р сарын 18-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдэд шүдний эмчилгээ үнэгүй хийхээр болжээ. Энэ арга хэмжээг Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулах аж. Үзлэгийг тус дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах иргэд Чулуун-Овооны автобусны буудлын зүүн талд байрлах дүүргийн Иргэний танхимд хийх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top