Хотын төвийн гэрэлтүүлгийг шинэчилнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 16

Улаанбаатар хотын гудамж, талбайг орчин үеийн шинэ технологи бүхий лед гэрлээр чимэхээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “Philips” компани болон Монголын “Синтино лайтинг” компанитай хамтран ажиллаж байгаа. Уг ажлын хүрээнд хотын төвийн хуучин гэрэлтүүлгийг сольж эхэлжээ.

Энэ хүрээнд Төрийн ордон, ДБЭТ, Соёлын төв өргөө, НЗДТГ, Монголын хүүхдийн ордон орчмын гудамж, талбайд чимэглэлийн гэрэлтүүлэг тавьж байгаа юм байна.

Чингисийн талбайн 22 гэрэлтүүлгийг гурван тэрбум төгрөгөөр солихоор болсон бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхантай гэрээ байгуулсны үндсэн дээр “Синтино лайтинг” компани энэ ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Olloo(103.26.194.11) 2025 оны 03 сарын 13

Tegeed gerel chiidengui haranhui suuj bh yum uu....esvel ta hiih uu?

1  |  0
ner(202.70.41.18) 2025 оны 03 сарын 13

za bas yamar dargiinh ni mongo ugaah ajil ehelj bgaan bol doo

1  |  0
Top