Нийслэлийн хот тохижолтын албанаас хүн хүч цалин хөлс гарган хотын замыг цэвэрлэдэг ч хогийг ердөө нэг газраас нөгөө газар руу буюу хотын төвд үерийн далан руу асгаж байгаа машиныг та харж байна. Чингэлтэй дүүргийн газар нутаг буюу Баянбүрдийн аюулгүйн тойрогт байдаг үерийн даланд хогний машин цэвэрлэсэн цас, хог зэргээ хийж байгаа нь эргээд хойтон хавар цас хайлахад шар усны үерт айлуудыг автуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж хэлж болно. Учир нь хог даланг бөглөсний улмаас жил бүр нийслэлд ийм асуудал бий болж олон хүн орон гэр эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохирох явдал цөөнгүй тохиолддог билээ.
Харин одоогоор нүглийн нүдийг гурилаар хуурсан дээрх ажилд хэн хэрхэн шалгалт тавьж, ажил үүргээ дутуу биелүүлсэн жолоочид ямар үүрэг хариуцлага оноодог нь тодорхойгүй байна.
Таны харж байгаа доорх зургууд болон дүрс бичлэг бол яг од байгаа байдал. Хажуугийн машин угаалгын томоохон газрын хариуцлагатай жижүүр “ Бид аргаа бараад телевиз хүртэл дуудаж үзсэн. Энэ чинь хотын өнгө үзэмжээс эхлээд өвөлдөө овойж хөлдөөд усных нь урсгалыг хааж орхидог. Ингээд үерийн биш хогийн далан болоод ирэнгүүт хавийн хүмүүс ирж хогоо хаяад эхэлдэг. Өдөр эсвэл үдээс хойш Хот тохижолтын алба гэсэн том том машинууд ирээд зам цэвэрлэсэн угаадас, бохироо асгаад явган хүний замаар хойш явдаг. Сүүлдээ даварч энэ энэ харагдаж байгаа хар зам дээгүүр асгаж зам эвдрэлд оруулах болсон” гэж байсан юм.
Ийнхүү хот тохижолтын машин хогоо хотын төвд асгаад зориулалтын асгадаг газар явахаас залхуурч түлшнийх нь мөнгийг халаасладаг эсвэл үнэхээр цаанаас нь ийм явцгүй даалгавар өгдөг эсэхийг лавлахаар Чингэлтэй дүүргийн 324703 дугаарт холбогдсон ч хариулт авч чадаагүй юм.
Хамгийн хачирхалтай нь тэд ингэж асгасныхаа дараагаар бас л мөнгө заран трактороор хавартаа хогийг нь ачуулдаг тухай тэндэхийн иргэд ярьж байлаа.

Сэтгэгдэл ( 12 )
Манай хашаанд олон нохой үүрлээд олон жил боллоо хорооныхоо даргад хэлэхээр тоохгүй юм устгадаг улсууд байвал устгаад өгөөч мөнгө хөлсийг нь өгьеө 91016776 утсаар ярь
Шавраа л үерийн далан руу асгаж байгаа юм биш үү.. Энэ одоо хог уу. Дээрх зурагнууд хучин, өөр далангийн зураг байна. Энэ чинь буруу ш дээ. Бас ингэж болохгүй эээ. Энэ жиндаа гээд сайт овоо гайгүй мэдээлэлтэй сайт байсан чинь Одоо бүр бичих юмаа олж, хүмүүс мэдээлэл хүргэхээ олж яадсан юм хийх юм ааа

ЭНЭ БАЙДАЛ ХУУЧИН ЧБАЙСАН ОДООЧ БАЙСАН ХЭВЭЭРЭЭ ХОГНЫ МӨНГӨӨР БИЗНЕС ХИЙДЭГ НӨХҮҮД АЛЬ ҮЕ БАЙХ ЮМ ДАА. ШУДАРГА ЮМ ГЭЖ БАЙНА. хОТ ХӨГЖИЖ БАЙНА Л ГЭНЭ МЭДЭХГҮЙ БИ ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙГАА. БАЙШИН БАРИЛГА БАРИАД Л БАЙХААС ӨӨРЮМ ХИЙХГҮЙ ЮМ ДАА. БИЕ БИЕНЭЭ ХҮНДЛМЭЭР БАЙНА МОНГОЛЧУУДАА

ene p.. naraar uursduur ni butsaaji achuulakh kheregtei. iim muusai jargakh zamyn sadaa ukher mongol olon baina
Bichleg hiisen zaluust bayr hurgii. Holbogdoh baiguulguud ni shalgaad hariutslaga tootsoh heregtei. Uunees iluu barimt haana bna aa. Hotiin darga Bat Vvlee .............