Монголын рок попын тайзыг өөрийн дуу хоолойгоороо эзэгнэсэн дуучин С.Наран энэ сарын 31-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагаас ганцхан удаа өөрийн дуу хоолойны үргэлжлэл болгон “My voice-II” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр дөрвөн жилийн өмнө “My voice” хэмээх анхны бие даасан тоглолтоо хийж байсан билээ. Тоглолтонд ДБЭТ-ын дуучин МУГЖ Ө.Уянга, Хурд хамтлагийн дуучин Д.Отгонбаяр, морин хуурийн чуулга оролцох аж.
Тоглолтын тасалбарын хувьд партерт үзвэл 50 мянган төгрөг, бельэтажнаас үзэхийг хүсвэл 45 мянган төгрөгний үнэтэй байх юм байна


Сэтгэгдэл ( 1 )
Нарандаа хоолой чинь үүрд цээл сайханаараа байг. Би чадалтай,өвөрмө