Нөөцийн махны бизнесийг атгасан “Мах Импекс” хөгц, ялаатай хиамаар хэрэглэгчдийн эрх ашгийг уландаа гишгэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 18

Хүнсний манлай үйлдвэр “Мах импекс” компанийн үйлдвэрлэсэн хиам мууджээ. Нэгэн хэрэглэгч тус компанийн үйлдвэрлэсэн муудсан хиамны зургийг фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. 10 дугаар сарын 15-нд худалдан авсан “Мах импекс”- ийн хиам дотроо ногоороод муудсан байна. Ганц итгэж найдаж авч хэрэглэдэг үйлдвэр ингэхээр бусад нь яах вэ? гэж уг зурагтаа тайлбар бичжээ.

Тус зураг дээр хиам ногоорсон бөгөөд голдоо хөгцөрч муудсан байдалтай харагдаж байна. Энэ бол өнөө Хүнсний манлай хэмээн өөрсдийгөө тодотгосон “Мах импекс” компанийн гаргаж байгаа анхны алдаа биш. Тодруулбал  тус үйлдвэрийн нэрийн зайдаснаас  гэр хорооллын модон жорлон дамжаад нисч явдаг ялаа хүртэл гарч ирсэн байдаг. Та доорх зурагнаас хөгцөрсөн давхар утлагат хиамыг ч бас харж байгаа бизээ. Энэ мэтээр удаа дараа хэрэглэгчидээ хохироож эрүүл мэндэд нь заналхийлж байгаа байгууллагад Улсын мэргэжлийн хяналтынхан яагаад юу ч хэлэхгүй байгаа нь тун ч сонирхолтой.

Мах махан бүтээгдэхүүний хувьд хадгалалтын горим алдагдсан гэж тооцоод хэрэглэгчид дамжуулагч дэлгүүр лангууг муудсан асуудалд буруутгаж болох ч зайдсанд нь ялаа чанагдсаныг өмөөрөх ямар ч үндэслэл байхгүй.  Тэд үйлдвэрлэлийн ариун цэврийг сахиагүй нь илтэд харагдана.

Хэдийгээр хувийн байгууллага ашиг харах нь зүй ёсны хэрэг ч гэлээ хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа бол бүтээгдэхүүний аюулгүй байдлыг, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавих үүрэгтэй. Гэтэл тэдэнд зөвхөн МӨНГӨ л чухал аж.


“Мах импекс” компанийн хувьд нөөцийн мах бэлтгэх тендерийг авсан байдаг бөгөөд  2000 тонн мах нийлүүлэх эрх авч бусдыгаа тэргүүлж байгаа. 

 Үүний араас “Мах маркет” ХХК 1700 тонн, “Мах экспорт” ХХК 1300 тонн, “Баатрууд тэнгэр” ХХК 1200 тонн, “Тайж трейд” ХХК 1200 тонныг тус тус нийлүүлэхээр болжээ. Ерөн­хийдөө нөөцийн махны бизнесийг энэ таван компани л атгаж байна.

Хамгийн гол нь эдгээр монополь эрхтэй нөөцийн мах нийлүүлэгчдийн ард улс­төрчдийн ашиг сонирхол бий гэлцдэг. Томчуудын дэмж­лэгтэйгээр жил бүрийн сонгон шалгаруулалтад тэн­цэж, Засгийн газраас орж ирэх сул мөнгийг ямар ч асуудалгүй эвтэйхэн ху­ваагаад авчихдаг гэсэн үг.

Тухайлбал, энэ жил хам­­гийн их мах бэлт­гэх эрх авсан “Мах им­пекс” ХХК ЗТБХБ-ын сайд асан, УИХ гишүүн Х.Бат­тулгынх бол өнгөрсөн жил хам­гийн их буюу 2400 тонн мах нийлүүлэх эрх авч байсан “Мах маркет” ХХК нь “Жаст” группийнх.  Ийм байдлаар их хэмжээний мөнгө тоншдог Мах импекс мэтийн компанид мань мэтийн хиам, зайдасхан  худалдан авдаг хэрэглэгчид нэг их ашиг өгч чаддаггүй гэж бодоод үйлдвэрлэлдээ анхаарлаа хандуулж чанаржуулахгүй байна уу гэдэг хардалт бас байх.

Засгийн газрыг атгаж чадсан компанид Мэргэжлийн хяналт ч бүр жижиг санагдаад хөгц ялаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээсээ айхгүй байж болох. Ямартай ч Мах Импекс ямар нэг аргаар хяналт шалгалтыг давсан болоод л хэн ч юу ч дуугарахгүй байгаа нь лавтай. Харин тэр арга нь яг юу бол?

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hilchin(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

Emcies buyu hujaa taliihan ene uildliig hiij bn,Mongol jenkog doosh hiih geed amjihgui bizdee pizdruu

1  |  0
уншигч(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Мөнгөтэй олгиархуудаас айгаад юм хэлж чаддаггүй болоод удаж байгаа шүү дээ. Тэр тусмаа АН -хан байх юм бол бүр ч үг хэлж болохгүй гэдгийг одоо хүртэл мэдээгүй яваа хэрэг үү? АН-хан л бол яаж ч дураараа дургиж болно. Хүн алсан ч болдог л болсон биз дээ.

1  |  0
Zochin(182.160.10.51) 2025 оны 03 сарын 13

Za ahij avaltguin bn

1  |  0
Zochin(112.72.13.155) 2025 оны 03 сарын 13

Mahaa chanaad idetsgeej baiya oo. Bayaraar saladaa hiamaar bish mahaar hachirlaj hiigeed, mahaa herchij zuush mayagaar hereglej baiya. Ugaasaa ene hiam biend ih muu gee bizdee. Ter nitrit ch geluu hor ni ih muu gesen. Teglee ch mah unetei bolson ued ene hiamnii uildveruud unetei saihan targan honi uhriin mahaar ta bidend hiam hiij ogohgui bh oo. Hangiin muu turanhai mahaar l hiij bga

1  |  0
Zochin(112.72.13.155) 2025 оны 03 сарын 13

Daanch dee. Hyanalt shalgaltiin haaguur ni ongordog bnaa

1  |  0
Pizda(27.123.213.137) 2025 оны 03 сарын 13

Tsu 2 yum idej uuh arga eron bn uu ene Mongold sda .. gj

1  |  0
Bbbb(103.26.194.152) 2025 оны 03 сарын 13

Hugatsaaan duuschihsan baisin bishuu bi lav hugatsaagn saun harj avdag nasaaraal idlee gaiguil baidgiishd

1  |  0
zochin(103.11.194.90) 2025 оны 03 сарын 13

ene mah impeksiin kiam ugaasaa amt ni muudsan bn leee

1  |  0
zochin(202.55.182.28) 2025 оны 03 сарын 13

aimaar um aa, hiam iddeggui mine onej

1  |  0
Top