Шинэчлэлийн засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд энэ долоо хоногт 900 гаруй санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл иржээ. Тэдний ихэнхи нь боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээвэртэй холбоотой асуудлууд байгаа юм.
Тухайлбал сурагчийн дүрэмт хувцас, зарим цэцэрлэг, сургууль анги засвар болон хуримтлалын мөнгө авч байгаа тухай, эмч нарын хүнд суртал, очер дараалал ихтэй, дугаар авах гэхээр дугаар дууссан гэсэн хариу өгч иргэдийг буцаадаг тухай; нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх, халаалт сайжруулах, тог цахилгааны тасалдлыг багасгах, гудамжны гэрэл асахгүй, зам засварын ажил удаашралтай байна гэх зэрэг олон гомдол иржээ

Сэтгэгдэл ( 2 )
jishee ni tuts
ard tumenee nohoin golognoos dord uzsen darguud bolie oo icheechee zahiin tsagdaa nar ni bas bur durdee itgetsen ter mongol eejuudiig arai l handaj bna lee tsagdaa nar eejees toroogui darga naraas tursun bolhoor l tegej bgaa gej oilgodog sh dee