Өчигдөр Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд оршин суух 23 настай У гэгч такси барьж явахдаа жолоочийг нь дээрэмдэхээр хоолойг нь боосон байжээ. Энэ үед жолооч жолоогоо барьж явсан бөгөөд хоолойгоо боолгон хэсэг зуур ухаан балартах үедээ дээрх айлын хашааг мөргөж осол гаргажээ. Дээрэм хийхийг завдсан У-г цагдаагийн байгууллга шуурхай ажиллаж гэмт үйлдлийг нь зогсоосон.Одоогоор хэрэгтэнг хорьж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн СХД-ийн нутаг 05 дугаар цэргийн ангийн арын замд "Вонго" маркийн 16-65 дугаарын авто машины жолооч Ж нь явган зорчигч 10 настай Г-г мөргөж гэмтээсэн байна. Хүүхэд зам тээврийн осол хэрэгт өртөх явдал буурахгүй байна. Тиймээс жолооч нар сургууль цэцэрлэг, автобусны буудлын орчимд хурдаа тохируулах, явган зорчигчид нь гарцаар гарч хэвших хэрэгтэйг Нийслэлийн цагдаагийн газраас сануулж байна.

Сэтгэгдэл ( 0 )