Сонгинохайрхан дүүрэг хамгийн аюултай дүүргээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 21

Өнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой судалгааны дүн гарлаа. Уг судалгаагаар нийслэлийн есөн дүүргийг эрүүл, аюулгүй байдлын индексээр нь байр эзлүүлснээс гадна аль дүүрэгт илүү их хөгжлийн ажил хийсэн байна, аль нь арай дутуу ажилласан байна гэдгийг харуулжээ. Нэг үгээр хэлбэл аль дүүргийн засаг дарга илүү сайн ажиллаж вэ гэдгийг уг үзүүлэлтээс харж болох юм.

 Уг судалгааг өнгөрсөн нэгдүгээр сараас хийж эхэлсэн аж. Ингэхдээ нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм ба хүний хөгжил, эдийн засаг, санхүү, засаглал гэсэн дөрвөн бодлогын хүрээнд 42 үзүүлэлтээр судалгаа хийж, “Эрүүл аюулгүй байдлын индекс” гэгчийг тогтоосон байна.

 Индексийг тогтоохдоо нийслэлийн харъяа байгууллагууд, дүүргүүдээс нэгдсэн мэдээлэл авч, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, Эрүүл, аюулгүй гадна орчныг бүрдүүлсэн эсэх, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эзлэх хувь, үйлдвэрлэлийн осол, гэмтлийн  тохиолдлын түвшин зэрэг нарийвчилсан үзүүлэлт бүр дээр анализ хийжээ.

Судалгаанаас харахад Баянзүрх, Багахангай дүүрэг хамгийн эрүүл аюулгүй дүүргээр тодорчээ. Тухайлбал Багахангай дүүрэг гэхэд л нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ, нэг хүнд ноогдох хэвтээ болон босоо тэнхлэгийн зам, цахилгаан эрчим хүчний хангамжийн үзүүлэлт, нийтийн зориулалттай халуун усны хангамжийн хувь, баталгаат ундны усаар хангагдсан байдалд хамгийн сайн үзүүлэлт гаргаж, тэргүүнд жагссан байна.

 Нийслэлээс алслагдмал гурван дүүргийн нэг Багахангай дүүрэг нь ямартай ч хүн амьдрахад асуудал багатай дүүргийн нэг болсон гэдгийг эндээс харж болох юм.
 
Харин Багануур дүүргийн хувьд нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ, нэг хүнд ноогдох хэвтээ болон босоо тэнхлэгийн зам, цахилгаан эрчим хүчний хангамжийн үзүүлэлт,  баталгаат ундны усаар хангагдсан байдал, ус түгээх байрны баталгаат байдлыг хангасан эсэх зэргээрээ хэвийн гэж бичигдсэн ч нийтийн зориулалттай халуун усны хангамжийн хувь, дулаан алдагдлыг багасгасан өрхийн эзлэх хувь гээд бусад зүйлээрээ Багахангай дүүргийн дараа орсон байна.

Харин Налайх дүүрэг судалгааны 10 үзүүлэлтийн гуравт нь л хэвийн үзүүлэлттэй гарчээ. Тэгэхээр ойрын хугацаанд тус дүүрэгт хийх маш их ажил гарч ирж байна гэсэн үг. Багахангай дүүргийн хувьд хүн ам цөөтэй учраас цэвэрхэн, эрүүл аюулгүй байх нь аргагүй гэж хэлэх хүн байгаа байх. Гэхдээ хүн ам ихсэх тусам хийх ажил нь нэмэгдэж, чөлөө завгүй байдаг дэлхийн хотуудын жишгийг манайхан суулгадаг болмоор байгаа юм.

Нийслэлээс алслагдмал гурван дүүргийн судалгааны дүнг танилцуулбал ийм байна.

Харин нийслэлийн зургаан дүүргийн хувьд Баянзүрх бусдаасаа хол цойлсон сайн үзүүлэлт гаргажээ. Харин Сонгино хайрхан дүүргийг авч үзвэл эрүүл аюулгүй байдлын индексийн 10 үзүүлэлтийн зургаад нь муу үзүүлэлттэй гарчээ.

Тус дүүрэг нь дулаан алдагдлыг багасгасан өрхийн эзлэх хувь, цахилгаан эрчим хүчний хангамжийн үзүүлэлтээс бусдад нь дунд, муу гэсэн үнэлгээ авчээ. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг бол Баянзүрх. Тус дүүрэг 300 мянган хүн амтай. Харин Сонгинохайрхан дүүрэг 260 орчим мянган хүн амтай. Хүн амын тоо адил, засгаас өгч буй мөнгөний хэмжээ ч адил, ижилхэн статустай юм.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.20.195) 2025 оны 03 сарын 13

Argagui sh dee, zasag darga ni huduunii sumaas orj ireed nam gej guij baigaad zasag darga bolchihson odoo yu hiihee medehgui deldiigeed suuj baigaa ym chin

1  |  0
irged(112.72.13.99) 2025 оны 03 сарын 13

songinoxairxanii omnox bux darganar ni idej uusaarbgaad eneduureg dampuu bolson , xarin ene chinbold yu xiixiig nixarii

1  |  0
lalruud(182.221.201.220) 2025 оны 03 сарын 13

CX-dvvrgiin muu novshnuud ajilaa sain hiimeer ym

1  |  0
амжилт(202.131.227.250) 2025 оны 03 сарын 13

Баянзүрх дүүргийн үе үеийн дарга бүгд сайн ажиллаж ирснийг хэлэх нь зүйтэй. Гантөмөр, Батзориг гарыг бүр онцолж бна. Та нарт баярладаг шүү

1  |  0
hhhh(202.131.225.109) 2025 оны 03 сарын 13

haanaas ingej sudalsiin

1  |  0
hhhh(202.131.225.109) 2025 оны 03 сарын 13

haanaas ingej sudalsiin

1  |  0
Top