Манай сайт та бүхэнд “Дуулиант МИАТ-ийн араас ИНЕГ-ынхан зорчигчдын халааснаас 2 тэрбум төгрөг гувчуулсан хэрэг дэлгэгдлээ” гэсэн гарчиг бүхий булхай луйврын уг үндэсийг нэг нэгэнгүй тоочсон нийтлэлийг хүргэж байсан билээ. Энэ бол ердөө л дээрх газар алба хааж байсан хэсэг бүлэг хүмүүсийн далд хэлбэрийн нэг дээрэм байсан гэж болно. Гэсэн ч тэдний энэ хууль бус үйлдэл зөвхөн хоёр тэрбумаар зогсоогүй гэж хэлэхэд болно.
Тодруулбал төрийн мөнгөөр гараа угаагаад барахгүй бүр усанд орсон байна. ИНЕГ-аар үйлчлүүлсэн хүн бүрийн халааснаас 4000 төгрөг хумслаад барахгүй өөрсдийн хүүхдээ улсын мөнгөөр гадаадад сургаж, өрөөлийн хүүхдийг мөнгөөр зуучлан үнэгүй сургасан олон баримт байгаа тухай эх сурвалжууд дурдаж байна.
ИНЕГ нь улсын харъяа учир албан хаагчдын хүүхдүүдийг гадны орны их дээд сургуульд тэтгэлгээр сургах боломжийг олгодог нь овжин хүмүүст ашиг олох амархан арга болсон гэлтэй. Тус байгууллагын ажилтан сурлага сайтай хүүхдээ АНУ, Канад зэрэг улсын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлгээр нэг хүүхдээ сургах зарчимтай аж. Харин энэ нь зөвхөн томоохон албан тушаалтны эзэмшдэг эрх байсныг энд дурьдах нь зүйтэй бизээ.
2012 оны сүүлчээр ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх халагдахынхаа өмнөх шөнө 60 тушаал гаргасан байдаг бөгөөд эдгээр тушаалын 30 нь танил талынхандаа орон сууц олгох тухай тушаал байжээ. Мөн түүний тушаалаар нэр бүхий хүмүүсийн 120 хүүхэд ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гадаадад сурах тушаал гаргасан аж. Ийнхүү үнэ төлбөргүй сургахын хажуугаар хэлний мэдлэггүй хүүхдүүдийг хахуулиар оруулсан нь хэлний бэлтгэлд сургах зургаан сарын төлбөр болох 3000 ам.долларыг улсаас дахин гаргах шаардлагатай болсон байна.
Эдгээр хүүхдүүдээ явуулсан хүмүүсийн ихэнхи нь дээгүүр албан тушаалтнууд байсан бөгөөд ИНЕГ-ын Төлөвлөлтийн Ерөнхий менежер Г.Наранцэцэгийн хоёр хүүхэд, Дэд дарга Алтайгийн нэг хүүхэд, Нисэх буудлын үйлчилгээний ерөнхий газрын менежер Даваажав нарын хүүхдүүд тус тус гадны их сургуульд үнэ төлбөргүй суралцсан байна.
Иргэний нисэхийн Ерөнхий газрын дарга асан С.Батмөнх нарыг өнгөрөгч есдүгээр сард АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа. Өнөөдрийг хүртэл С.Батмөнхийг чухам ямар хэрэгт холбогдуулан дахин шалгах болов гэдэг нь тодорхойгүй байсан юм. Харин баттай эх сурвалжийн мэдээллээр С.Батмөнх нарын хүмүүсийг хил дамнуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Тодруулбал С.Батмөнх нь ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тус байгууллагын хөрөнгөөс их хэмжээний буюу тэрбум гаруй төгрөгийг Хонконгийн нэгэн банкны дансанд шилжүүлж, эргүүлэн өөр хүний дансаар Монгол Улс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Энэхүү тэрбум гаруй төгрөг нь ИНЕГ-т тендерийн шугамаар орж ирсэн мөнгө гэнэ.
Энэ хэрэгт холбоотой 6-7 хүнийг шалгаж байгаа бөгөөд тэдний дотор “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захирал, МАН-ын дэргэдэх “Нийгмийн Ардчилал” Монголын залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн өмгөөлөгч Б.Батзаяа байгаа юм.
Дээрх хүмүүсийн холбогдсон хэргийн арга, үйлдэл нь МИАТ-ын зарим удирдлагуудын гадаадын компани Дайны эрсдлийн даатгалын төлбөр нэрээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн үйлдэлтэй нэлээд төстэй юм байна. Өргөн цар хүрээг хамарсан энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Түүнчлэн С.Батмөнхөд холбогдох төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийг УМБГ-т шалгаж байна. Түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зарим албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хамааралгүй компанийн ажилчдыг дэмжсэн гэх үндэслэлээр буруутгажээ.

Сэтгэгдэл ( 19 )
batmunxig unen boditoor shalgaval ch gants negxen terbumaar yarigdaxgui ix munguni asuudal garnada, gazar tarialan, hotin duureg bolgond bga gazar, altni uurxai, bair obiekt, toosgoni uildver geed urgeljlex xurunguudig yamar ex uusvereer avsan bxu? xulgain mashin zuuj panz usergedeg xuu ni oloogui l lavtai.
Батмөнхийн нэрний ард нуугдсан олон луйварчин иргэний нисэхэд байгаа шүү АТГ шалгаарай. Алтанцом, Бух Ганболд 2 мөн ч одон тендэр будилуулж мөнгө завшсан даа. Бух Ганболд гэж нэг зальтай хулгайч ***** 2 намын томчуудын нэр барьсан нөхөр байдаг. МАН-ын С.Бямбацогт, Ц.Нямдорж, АН-ын П.Цагаан, Ц.Элбэгдорж, МҮАН-ийн М.Энхсайхан, Б.Батцтогт гэх мэтийн хүмүүсийг алтан нутаг миний ах дүү гээд л тууж явдаг. Улс төрчдөд 50%-ийг өгий, талыг нь өгий гээд л тэндэр найруулаад явдаг гар шүү
Та юу гэж бодож байна ...Батмөнхийн нэрний ард нуугдсан олон луйварчин иргэний нисэхэд байгаа шүү АТГ шалгаарай. Алтанцом, Бух Ганболд 2 мөн ч одон тендэр будилуулж мөнгө завшсан даа. Бух Ганболд гэж нэг зальтай хулгайч ***** 2 намын томчуудын нэр барьсан нөхөр байдаг. МАН-ын С.Бямбацогт, Ц.Нямдорж, АН-ын П.Цагаан, Ц.Элбэгдорж, МҮАН-ийн М.Энхсайхан, Б.Батцтогт гэх мэтийн хүмүүсийг алтан нутаг миний ах дүү гээд л тууж явдаг. Улс төрчдөд 50%-ийг өгий, талыг нь өгий гээд л тэндэр найруулаад явдаг гар шүү

батмөнхөд тэрбум төгрөг юу ч бишээ
idej uusan shig n eruuden shuuh heregrei huvalznuudiig
ter xuuliin firm ni nogoo MAN-iin xxli zuin said baisan Tsenddin xuu xen bilee neg noxriin firm l bains huudee.

uuriin tanil taldaa oyunii hurungu oruulsan yum biz dee... 202.70.41.190 chi bas shalgagdah bolzol hangasan gar baina.

хууль бусаар сургуульд явсан бүх хүүхдийг нь татаад төлбөрийг нь тэр луйварчин Батмөнхөөр төлүүлж улсыг хохирогүй болгоод наад Батмөнхөө хань хамсаатантай нь сайн шүү.Энэ хүнд булай их бий.
hediigeer ulsiin mungiig zarsan ch busadtai huvaalcaj ouynii hurungu oruulalt, ajilchdiinhaa niigmiin asuudald zoriulsan bna shuu dee. umiig bitgii ingeg harluulj bgaach.