Хятадын зүүн хойд хэсэгт орших томоохон хотуудад утааны улирал эхэлжээ. Тус улсад өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ ихэсдэг тул сургуулиудыг хүчээр амрааж, онгоцны буудал болон нийтийн тээврийг хаагаад байжээ. Хорт бодисын хэмжээ стандартаас давсанаас 11 сая хүн гэрээсээ гарч чадахгүй байдалд оржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хорт бодис хэвийн хэмжээнээс бараг 20 дахин илүү байгааг сануулжээ. Хятадад хүйтэрч эхэлж байгаатай холбогдуулан дулааны шугамуудыг ажиллуулж эхэлснээр агаарын бохирдол үүсэхэд нөлөөлсөн гэнэ. Утаа 24 цагийн турш арилахгүй гэж үзэж байгаа учраас тус улсын агаарын чанарын албаас онцгой арга хэмжээ авахыг эрх баригчдад сануулсаар байгаа юм. Хятадын Засгийн Газар агаарын бохирдлыг бууруулах гурван жилийн төлөвлөгөө батлаад хэрэгжүүлж байгаа ч үр дү нь төдийлөн харагдахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод агаарын бохирдлыг сануулсан дохиоллын системийг үйлдвэр, үйлчилгээний газруудад байрлуулжээ.

Сэтгэгдэл ( 10 )
Mgl agaariin bohirdol negt bichegdej bga shde, Ulaanbaatar-sgadna ene tendehgazara uhaj sundiiluud, toos tortog ni zamaa aldsan bnle.
yun manaih yanaa gj? manaih yaw l gj... iim saihan tal nutagtai ard tumen chin zaawal ulaanbaatartaa shavaaraldaal tegj bgashd. tor ni joohon yum hiigeed ogwol ene ch asuudal bish bhaa. hytaduud yadiin uhjil baig
mongol iim bolondoo yanaa
undur hogjiltei geh hytad iim asuudlaa shiidej chadahgui bhad manaihnii iim utaat bdal ulam iheswel bid odoo yaanaaa tamineee