Зэвсэг эзэмшихийн эзэмшихийн өмнө сэтгэцээ шалгуул

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

“АНУ-ын сэтгэцийн эмч нарын нийгэмлэг”-ээс сэтгэцийн хямралын талаар судалгаа хийжээ. Тус улсын насанд хүрэгчдийн дийлэнх нь сэтгэцийн хямралд өртөж байсан гэсэн судалгааны дүн гарсан байна. Ялангуяа 18-25 насны залуусын 40 орчим хувь нь сэтгэцийн эмчилгээ хийлгэж байсан гэсэн дүн мэдээг гаргасан байна. Мөн сүүлийн үед ахлах болон дээд сургуулийн ойр орчимд буу зэвсэг барьж, халдлага үйлдсэн хэрэг шил дараалан гарах болжээ. АНУ-ын засаг захиргаанаас сэтгэцийн өвчтэй хүнд буу зэвсэг олгох эрх өгөхгүй байх хуулийн зохицуулалт оруулсан аж. Тиймээс буу зэвсэг эзэмшихийн тулд заавал сэтгэцийн эмчид хандах шаардлагатай болжээ. Тус улсад 1970- аад оноос буу зэвсгийн  наймаа хүчээ авч эхэлсэн бөгөөд энэ төрлийн бизнес цэцэглэсэн гэж хэлж болохоор хэмжээнд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top