Эртний амьтан ургамалын үлдэгдэл ихтэй Өмнөговь аймгийн нутагт хууль бусаар ашиг хонжоо хайгчид хэрэн явж юу тааралдсанаа түүдэг болоод байгаа. Тус аймгийн нутгаас солирын хэлтэрхий их хэмжээгээр олдож байгаа аж. Хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөлгүй, суудлын 22 машинтай 50 гаруй хүн хилийн 0131 дүгээр ангийн хариуцсан хэсэгт очиж, хар өнгөтэй чулуу түүж байсныг хилчид илрүүлсэн аж. Уг чулуу нь солирын хэлтэрхий байсан байна. Баригдсан иргэдийн ярьж байгаагаар тэдний түүсэн солирыг хятадууд худалдаж авдаг гэнэ. Хилчид чулуу түүж байсан иргэдийг хилийн бүсээс гарахыг шаардахад эсэргүүцэл үзүүлсэний улмаас тус аймгийн Цагдаагийн хэлтэс, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтсээс Ажлын хэсэг очиж, чулуу түүгчдийг хүчээр тараан, зарим хүнийг нь шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )