Нийслэлийн хөрөнгө оруулалтыг хариуцах хороо байгуулагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

Нийслэлийн Засаг дарга “Удирдах хороо байгуулах тухай” А/955 тоот захирамж гаргажээ. Захирамжийн дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг журамлах, 2014-2021 онуудад хийгдэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор хөрөнгө оруулалтын удирдах хороог байгуулсан аж. Тус хорооны даргаар  Нийслэлийн засаг даргын Хот Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат ажиллах бөгөөд холбогдох агентлаг, хэлтсийн дарга нар гишүүнээр ажиллах гэнэ.  "Хөрөнгө оруулалтын удирдах хороо"-ны Техникийн зөвлөлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал удирдах юм байна.  Энэхүү хороо нь нийслэлийн хөрөнгө оруулалтын бүхий л асуудлыг хариуцан ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top