Мянган оюутны шинэ байр оноос өмнө ашиглалтанд орно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 23

Энэ жил мянган оюутны хоёр байр баригдсан билээ. Эдгээр байрны  барилгын ажил бүрэн дууссан байгаа. Энэ сарын нэгэнд ашиглалтанд орох байсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй байна. Учир нь хоёрдугаар байранд дулааны болон бохирын асуудалтай байгаа бөгөөд одоогоор түүнийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Харин нэгдүгээр барилгын ус дулаан зэрэг асуудал бүрэн шийдэгдсэн байгаа болохоор ирэх долоо хоногт улсын комисст хүлээлгэж өгөх юм байна. Хоёрдугаар барилгыг оноос өмнө ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top