Ханбогд суманд хатуу хучилттай зам тавьж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Өмнөговь аймгийн Ханбогд суманд хайрган хучилттай 10км зам барьсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн 5 км замыг хатуу хучилттай болгож байгаа юм байна. Уг замыг гүйцэтгэгч компани энэ сарын2- ноос 26 машин, тоног төхөөрөмж, 46 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхэлсэн юм. Замын ажил төлөвлөсөн хугацаагаар явагдаж байгаа бөгөөд агаарын саатал гарахгүй бол ирэх сарын дундуур ашиглалтанд орох юм байна. Оюу толгой компани, Ханбогд суманд таван томоохон бүтээн байгуулалтынг ажлыг хийж өгөхөөр тус сумын удирдлагуудтай гэрээ байгуулжээ. Тус бүтээн байгуулалтын нэг нь  энэ авто зам аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top