Голуудын түвшин аажмаар буурч ихэнх гол мөрөнд мөсөн зах үүсч байгааг Ус судлалын сектороос мэдээллээ .Идэр, Чулуут, Хануй,Суман,Тамир голын усны түвшин өнгөрсөн хугацаанд аажим буурсан ба мөсөн зах үүсч өтгөн, шингэн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдсан байна. Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт,Хожуул,зэрэг голуудад мөн мөсөн зайр үүсчээ. Харин Увс нуурын сав газрын Чигж, Хархираа,Баруунтуруун,Түргэн, Тэс, Намир, Хангилцаг зэрэг голууд захаасаа мөстөж эхэлжээ. Гол мөрөн хараахан мөстөөгүй, захаасаа зайрмагтах болсон энэ үед ард иргэдийг гол мөрөн гатлахдаа зориулалтын гүүр гарамаар гарахыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )