Мобиком хэрэглэгчидээсээ илүү төлбөр авдаг талаар их яригдаж, холбогдох газраас шалгаж байгаа. Харин тус компанийн зүгээс энэ сарын 6-нд Мобикомын дараа төлбөрт хэрэглээг тооцдог системд алдаа гарч, 1320 хэрэглэгчдийн 9-р сарын төлбөрийг илүү тооцсон асуудал үүссэн гэсэн байна. Үүнийг Мобиком дотоод хяналт, шалгалтын явцдаа илрүүлэн, алдааг 48 цагийн дотор 100 хувь засч ажилласан. Дунджаар нэг хэрэглэгчийн төлбөр дээр 2,338 төгрөг илүү тооцогдсон байсан бөгөөд хэрэглэгч нэг бүртээ утсаар ярьж хохиролыг барагдуулсан цаашид ийм алдаа гаргахгүй гэж Харилцаа холбооны зохицуулах хороо болон ШӨХТГ-т мэдэгджээ

Сэтгэгдэл ( 6 )
yriagui.
nad ruu yriagui.
Nad ruu yariagui. Minii tulbur hudlaa garsan bsan
xudla yrij bn
ярьсан ш дээ
Nad ruu lav l yariagui shd