Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа алба хаагчдын дунд цэрэг - спортын цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа.Тэмцээн нь цэргийн дүйцүүлэх алба хаагчдын албаны үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, бие бялдарын хөнжил,чиирэгжүүлэлтийн түвшинг дээшлүүлэн, сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж, иргэн,цэргийн харилцааг бэхжүүлсэн арга хэмжээ болсон аж. Тэмцээнд 9-н дүүргийн баг тамирчид оролцсоноос тэргүүн байрыг Багануур дүүргийг “Сүлд” баг, хоёрт Чингэлтэй дүүргийн “Дуулга” баг орсон бол гуравдугаар байрт Хан-уул дүүргийн “Ялалт” баг шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )