ДЭМБ-аас цогцосны донор ашиглахыг зөвлөж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Манай оронд бөөрний өвчлөл залуужиж байгаагийн дээр нас баралтын гурав дахь шалтгаан болж байгаа нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосон асуудал болжээ. Бөөр шилжүүлэн суулгах хагалгаа гадаадын орнуудтай харьцуулахад манай оронд хамгийн хямдаар буюу 12 сая төгрөгөөр хийгдэж байгаа аж. 8 саяыг нь төрийн сагаас гаргаж 4 саяыг нь өөрөөс нь авдаг юм байна. Харин Хятадад 40-50, Солонгост 60-80, Германд 80-100, АНУ-д 100-аас дээш мянган ам. долларын өртөгтэй байдаг.

Анх донорын хууль нарийн заалттай байсан бөгөөд цусан төрлийн ахан дүүсээс өөр хүн өгөх боломжгүй байсан юм. 2000 онд хуулийн заалтанд өөрчлөлт орсоноор төрсөн ах дүү, хань ижил, сайн санаат хүмүүс донор болох боломжтой болжээ. Донорыг  амьд ба амьгүй буюу цогцосны донороос гэсэн хоёр хэлбэрээр авдаг юм байна. Олон улсын жишгээр цогцосны донор ашиглахыг ДЭМБ-аас манай оронд зөвлөдөг аж. Нэг цогцосны донороор 8-10 хүний амийг аврах боломжтой аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top