Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 37- дугаар байрны нэг давхарт байрлах “Үндэсний бууз” рестораны жоом дээд давхарын айлруугаа орж ирдэг гэж тус байрны оршин суугч гомдол гаргажээ. Гомдолын дагуу хийсэн, хяналт шалгалтын дүнгээр жоомтой болох нь тогтоогдож, “Хүнсний тухай” хуулийн 19.1.2-т зааснаар 702.500 төгрөгөөр торгосон аж. Мөн улсын байцаагчийн 33-02-468/92 тоот актаар үйл ажиллагааг нь зогсоосон байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )