“Монгол малын удмын сангийн үндэсний цогцолбор” баригдаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Дархан уул аймгийн Хонгор сумын нутагт Монгол улсын “Монгол малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ын барилгын ажил эхэлжээ. 2011 онд анх шавийг нь тавьж байсан уг цогцолборыг “Набсан” ХХК 12 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барихаар тендэрт шалгарсан байна. Барилгын үндсэн ажил ирэх онд дуусч, цогцолборын сургалтын төв, биотехнологийн лабораторууд баригдах аж. Сургалтын байр болон дуудлага худалдааны байр, малын музей нь 2015 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Уг төвийг цогцоор нь ашиглалтанд оруулснаар Монгол малын удмын сан болон үүлдэр угсааг хамгаалж, өсгөн үржүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top