Гурилын чанарт санаа зовохгүй байж болно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Өнгөрсөн жил буудайн гурил чанар муутай байна гэсэн гомдол иргэдийн зүгээс нилээдгүй гарч байсан. Харин энэ жил буудайн чанар өнгөрсөн жилийнхээс сайн байгаа тул гурилын чанарт санаа зовох хэрэггүй гэж ҮХАА-н яамныхан хэллээ. Буудайн чанар өнгөрсөн жилийнхээс сайн байгаа аж. Учир нь өнгөрсөн жил  18 хувийн цавуулагтай байсан бол энэ жилийнх 20-иос дээш хувийн цавуулагтай байгаа юм байна. Гурилын үнийг  ойрын саруудад  нэмэгдүүлэхгүй байхаар хянаж ажиллана гэдгээ салбарын яамныхан мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top