н.Отгонмөнх даргынхаа нүдрүү цохисноос хэрэг манджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 24

Цагдаагийн ерөнхий газрын тусгай хэлтэсийн ажилтнууд нэгнээ зодож гэмтээсэн хэрэг хоёр долоо хоногийн өмнө гарсан. Тухайн үед тусгай хэлтэсийн хоёр дарга нийлж байгаад ажилтанаа хэвтэрт ортол нь зодсон гэж мэдээлэгдэж байсан юм.

Хэргийг  УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаж байгаа бөгөөд хэвлэл мэдээллээр гарсан шиг асуудал болоогүй гэж холбогдох албанаас мэдэгдлээ. Зодуулж хүндээр гэмтсэн н.Отгонмөнх тусгай хэлтэст ажиллаж байгаад 2005 онд ажлаасаа гарсан аж. Харин өнгөрсөн 5 сард ажилдаа эргэж ороод байжээ. Албаныхны өгч буй мэдээллээр  шууд удирдах эрхтэй дарга нь “Ажлын байрандаа байсангүй” гэж шаардлага тавьсныг  н.Отгонмөнх эсэргүүцэн,  даргынхаа нүд рүү цохисноос хэрэг мандсан байна.  Хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгасны дараа хэн буруутай нь тогтоогдох аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(94.25.229.42) 2025 оны 03 сарын 13

хохь нь

1  |  0
зочин(103.26.194.56) 2025 оны 03 сарын 13

далим гаргаад зодоод бай гэсэн дүрэм журам энэ газарт байдаг юмуу? Хүчнийхэн гэхээр л хүчээр асуудлыг шийднэ гэж болохгүй биздээ Хүнийг цохисон гээд хэвтэрт ортол зодоод байвал энэ улс юу болох вэ?Хүнийгөөрөөс нь хамгаалах гэсэн ойлголт бас байдаг Ийм хамгаалах аргахэмжээ авахын оронд даргаасаа оноо авах гээд нэвширтэл зодох нь яасан ч хууль бус үйлдэл Энэ бол тодорхой зүйл Шударга байцгаая

1  |  0
Top