Энэ мягмар гаригт буу барьсан хүүхэд АНУ-ын Калифорни мужийн Санта-роса хотын гудамжинд явж байжээ. Цагдаагийн ажилтан хүүг зэвсгээ хаяхыг шаардахад хүү үл тоосон аж. Гэтэл хоёр цагдаагийн нэг нь түүнрүү гал нээсэн байна. Жаал хүүг буудаж унагаад очиход, хүү газар дээрээ нас барсан байжээ. Харин хүүгийн барьсан буу нь тоглоомон буу байсан аж. Хохирогч хүү 13 настай дунд сургуулийн сурагч байсан байна. Хүүхдийн амийг хөнөөсөн хоёр цагдааг ажилаас нь чөлөөлж шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Энэ Америкаас гарахгүй гэмт хэрэг гэж алгаа. Ардчилал нь энэ юм байх даа
teneg