Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн хэмжээнд дөрвөн аж ахуйн нэгж 620 гаруй тонн өвс татан нийлүүлжээ. Уг өвсний 120 тонныг аймгийн төвд буулгаад байгаа аж. Орон нутгийн нөөцөд татан буулгасан өвсний чанар, стандартыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар шинжилж үзээд өвсний чийглэг байвал зохих хэмжээндээ, гаднын элдэв хольц, үнэргүй, боровтор ногоон өнгөтэй, эрүүл ахуйн шаардлага хангасан гэх дүгнэлтийг гаргасан байна. Стандартын дагуу зөв хадгалбал энэ чанараа 20 сар хадгалдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )