Хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Иргэн Д гэх бүсгүйн гомдолын дагуу “Мон-Эрдэнэ” компанийн захирал П.Энхмөнхийг бусдад хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ хангасан байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Гэхдээ хохирогч гэх бүсгүйгээс түрүүлж П. Энхмөнх өөрөө цагдаагийн байгууллагад өргөдөл бичжээ. Тиймээс хохирогч гэх бүсгүйг ч мөн шалгаж байгаа аж. Учир нь  П. Энхмөнх өргөдлдөө “Зохион байгуулалттайгаар их хэмжээний мөнгө авах гэсэн хүмүүс намайг гүтгэж байна” гэжээ. Хохирогч гэх эмэгтэйн цаасанд арчиж, өгсөн үрийн шингэнийг шинжилгээнд өгсөн байгаа юм байна. П.Энхмөнх хүн хүчирхийлсэн үү? Эсвэл түүнийг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэн болгох гэж байна уу? гэдгийг хуулийн байгууллага шалгаад удахгүй үнэн мөнөөр шийдэх нь дамжиггүй.

 

Top