98 газарт гадаад валютын арилжаа эрхлэхийг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 25

Санхүүгийн зохицуулах хороо нь гадаад валютын арилжааг цэгцтэй болгох, валютын арилжаанд оролцогчдыг эрсдэлээс хамгаалах зорилгоор гадаад валютын арилжаа эрхлэх үйл ажиллагааны хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэн ажилладаг.

 

Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д заасан нөхцөл, шаардлагуудыг хангасан буюу Хорооноос тогтоосон дүрмийн сангийн доод хэмжээг хангасан мөнгөн хөрөнгөтэй, үйл ажиллагаа явуулах тодорхой хаяг, байршилтай, харуул хамгаалалтын асуудлаа шийдвэрлэсэн, мэргэжлийн боловсон хүчинтэй, хяналтын камер, ханшийн самбар, кассын машин, валют шалгагч болон мөнгө тоологч зэрэг шаардагдах тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, гадаад валютыг худалдан авах, худалдах тухай бүрт баримт үйлдэн харилцагчиддаа өгдөг, санхүүгийн үйл ажиллагааны болон бусад тайлан мэдээгээ Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд тогтмол тайлагнадаг, доорх нэр бүхий 98 ББСБ-д гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгон, хяналт зохицуулалтандаа хамруулан ажиллаж байгаа аж.

 

Иймд ард иргэдийг гадаад валютын арилжаа хийхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан байгууллагаар үйлчлүүлэх, үйлчлүүлэхдээ тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шалгаж байх, арилжааны баримтаа авч хэвших, хэрвээ тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүсээр мөнгөө солиулахдаа ямар нэгэн байдлаар хохирсон, гомдсон нөхцөлд хариуцлагыг иргэд өөрсдөө хүлээх болохыг сэрэмжлүүлсэн байна.

 

Гадаад валютын арилжааг эрхэлж буй Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлгүй байгууллага, хувь хүмүүсийн талаарх мэдээллийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээж авч байгаа аж. Хорооноос мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, хууль, журам зөрчсөн нь тогтоогдвол торгох, үйл ажиллагааны орлогыг хураах хүртэл арга хэмжээ авах юм байна.

 

Санхүүгийн зохицуулах хорооноос гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын нэрсийг хүргэе.

 

1. “Праймлөүн ББСБ”ХХК

2. “Мөнгөн хөврөлт ББСБ”ХХК

3. “Мүүн ривар ББСБ”ХХК

4. “Очир ундраа ОМЗ ББСБ”ХХК

5. “Алтан хот ББСБ”ХХК

6. “Бэйст кредит ББСБ”ХХК

7. “Дэлбээ сакура ББСБ”ХХК

8. “Фундаментал ББСБ”ХХК

9. “Ялгуунцэнгэл ББСБ”ХХК

10. “Эйсассошиэйтс ББСБ”ХХК

11. “Баянгол Ундрага ББСБ”ХХК

12. “Жисаса ББСБ”ХХК

13. “Ийст ийгл ББСБ”ХХК

14. “ЛТТЭ ББСБ”ХХК

15. “Мөнгөн гүүр ББСБ”ХХК

16. “Финанс энд девелопмент оф майнинг ББСБ”ХХК

17. “Хатан сүлд ББСБ”ХХК

18. “Хос холбоо уул ББСБ”ХХК

19. “Шинэ төгрөг ББСБ”ХХК

20. “Мөнх мандах баян ББСБ”ХХК

21. “Харз трейд ББСБ”ХХК

22. “Эмдаблви кредит ББСБ”ХХК

23. “Арвин эрдэнэ билэг ББСБ”ХХК

24. “Газар партнерс ББСБ”ХХК

25. “Уянга-Эрдэнэ ББСБ”ХХК

26. “Арвис итгэл ББСБ”ХХК

27. “Дэлгэрэх боржин ББСБ”ХХК

28. “Жавхлант Алдархаан ББСБ”ХХК

29. “Кредит Монгол ББСБ”ХХК

30. “Марико ББСБ”ХХК

31. “Монголиа Гонконг финанс корпораци ББСБ”ХХК

32. “Нью евро ази ББСБ”ХХК

33. “Ориент инвест ББСБ”ХХК

34. “Сан кредит ББСБ”ХХК

35. “Ухаа сэрвэн ББСБ”ХХК

36. “Уянгацэрэн ББСБ”ХХК

37. “Хишиг бумбан инвест ББСБ”ХХК

38. “Хөгжил финанс ББСБ”ХХК

39. “Хутагт гэрэгэ ББСБ” ХХК

40. “Юнайтед финанс ББСБ”ХХК

41. “Арвижих гүүр ББСБ”ХХК

42. “Ворлд проспер ББСБ”ХХК

43. “Гэгээрэх нар ББСБ”ХХК

44. “Монголын санхүүгийн групп ББСБ”ХХК

45. “Номин карт ББСБ”ХХК

46. “Фужи холдинг ББСБ”ХХК

47. “Хак кредит ББСБ”ХХК

48. “Хөрс валют ББСБ”ХХК

49. “Эксклюзив чэнж ББСБ”ХХК

50. “Газар капитал ББСБ”ХХК

51. “Номгон буурал ББСБ”ХХК

52. “Цагаан сумын гол ББСБ”ХХК

53. “Жоншин ББСБ”ХХК

54. “Бүрэн инвест ББСБ”ХХК

55. “Чингис хаан ресорс ББСБ”ХХК

56. “Межик гранд ББСБ”ХХК

57. “Транскапитал ББСБ”ХХК

58. “АБТС ББСБ”ХХК

59. “Ард кредит ББСБ”ХХК

60. “Их монгол кредит ББСБ”ХХК

61. “Лет форекс ББСБ”ХХК

62. “Нэткапитал Финанс Корпораци ББСБ”ХХК

63. “Прогресс капитал ББСБ”ХХК

64. “Хөтөлт номгон ББСБ”ХХК

65. “Жэтфинанс ББСБ”ХХК

66. “Тэлмэн хас ББСБ”ХХК

67. “Чоно финанс ББСБ”ХХК

68. “Грандфин ББСБ”ХХК

69. “Таван богд финанс ББСБ”ХХК

70. “Вишн фанд ББСБ”ХХК

71. “Авшиг-одсэр ББСБ”ХХК

72. “Алтан төгрөг ББСБ”ХХК

73. “Батжин нэгдэх үрс ББСБ”ХХК

74. “ББС Велт ББСБ”ХХК

75. “Даймондфинанс ББСБ”ХХК

76. “Жи Эс Би Капитал ББСБ”ХХК

77. “Ирээдүй инвест ББСБ”ХХК

78. “Их хүрэн уул ББСБ”ХХК

79. “Монбизнес экспресс ББСБ”ХХК

80. “Монгорү матрикс гинго ББСБ”ХХК

81. “Мөнгөн бүрэн ББСБ”ХХК

82. “МСВСЦ ББСБ”ХХК

83. “Ноён төгрөг хийморь ББСБ”ХХК

84. “Стар кредит ББСБ”ХХК

85. “Суваргын дэл ББСБ”ХХК

86. “Эйч Кэй Эм Ай Би ББСБ”ХХК

87. “Эс Эс Эн Жи ББСБ”ХХК

88. “Жалбуу тайж ББСБ”ХХК

89. “Мөнгөн цэгц ББСБ”ХХК

90. “Уран уургач ББСБ”ХХК

91. “Болор зул ББСБ”ХХК

92. “Инвест капитал ББСБ”ХХК

93. “Тунамал алтан зоос ББСБ”ХХК

94. “ӨБЦ ББСБ”ХХК

95. “Берилл финанс ББСБ”ХХК

96. “Наран сансар ББСБ”ХХК

97. “Баян эрдэнэ цогт ББСБ”ХХК

98. “Тэнгэрийн чоно ББСБ”ХХК

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top