ГССҮТ-ийн эмч нар шинээр томилогдсон удирдлагаа эсэргүүцэж, 184 эмч өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгсөн аж..Одоогийн байдлаар долоон эмч ажлаасаа халагдсан ба тэдний дунд нарийн мэргэжлийн туршлагатай эмч нар байгаа гэнэ. Тэдний ажлыг гүйцэтгэх хүн байхгүйгээс мэс засалд орох шаардлагатай өвчтнүүдийн хагалгаа хойшилж байгаа юм байна. Удирдлага эмч нарын үл ойлголцлын хооронд ямар ч буруугүй өвчтөнүүд хохирч байна. Мэс заслын, туршлагатай гурван эмчийг ажлаас нь халаад оронд нь өөр эмнэлгээс эмч нар авчирсан боловч, мэс заслын ажил хүнд учир ажлаа хийж чадалгүй ажлаасаа гарчээ.
Сонгон шалгаруулалтанд ороод тэнцээгүй хүнийг ГССҮТ –ийн удирдлагаар сонгосон аж. Тус төвийн эмч нарын төлөөл энэ асуудлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, гурван ч удаа ЭМЯ-нд хандсан боловч нэг ч хариу ирээгүй аж. Энэ асуудлын голд иргэд хохирч байгааг Эрүүл мэндийн яамны удирдлагууд бодож үзэх цаг болжээ.

Сэтгэгдэл ( 2 )
sonsohnee ter shin darga n haa gazar hoogdoj yavdag, emx zambaraagvi bdal uusgej yavdag hvn gesen, emchilgeenii dargaa hvrtel mergejliin bus hvn tavisan gesen, emchilgeenii asuudal yarix geheer emchilgee erxelsen shin darga n zugtaachdag gesen, tiimees ard irged hohirch bn buruu tomilgoonoos geed emch nar n temtseed, esergvitselee ilerxiileed bgaa gesen.... hamt olon udirdlaga songox erx bh estoi... ter tusmaa gemtel shig hvnd emneleg...manai ax ochigdor zovlogoo avax geed ochson emch n halagdsan bsan..ikh ayataixan hagalgaagiin hiisen, chadvartai hvn bsan geel halaglaad bsan
юу болоод байгаа юм хэнд эрхлээд байгаа юм одоо бүр бүр өвчтөнүүдээр барьцаалаад байна ш дээ. Төр өмчөө хэнээр удирдуулахаа мэдэхгүй болж байна уу. Наад дарга чинь хууль бус зүйл хийгээд байгаа бол шалгадаг БАЙГУУЛЛАГУУД байгаа биз дээ