Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, эх зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг нүүлгэн, шилжүүлж Улаанбаатар зочид буудлын өмнөх талбайд байрлуулах шийдвэр гаргасан.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан, уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан юм. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу хөшөөг шинэчлэн засварлаж, нийслэлийн ойн өдрөөр Улаанбаатарын хойморт залахаар болжээ.
Харин хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгохоор НЕТГ төлөвлөлт хийж байна. Энэхүү төлөвлөлт бодит ажил болсноор зураач, хөгжимчин, уран бүтээлчид энэ талбайд уран бүтээлээ туурвиж, нийслэлийн иргэд төдийгүй жуулчдад уран бүтээлээ сурталчлах боломжтой болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )