Нэг аяга кола 10 халбага сахартай тэнцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 26

1 стакан кола уухад 10 цайны халбага сахар идлээ гэсэн үг. Энэ нь бие организмд итгэхийн аргагүй цохилт болдог байна. Фосфорын хүчил сахарын үйл ажиллагааг саатуулдаг.

Кола уусан хүний биед: 20 минутын дараа: Цусан дахь инсулины хэмжээ эрс өөрчлөгддөнө. Элэг бүх сахарыг өөх болгож хувиргадаг байна.

40 минутын дараа: Бүх кафейн биед шингэж, хүүхэн хараа өргөснө. Элэг илүү их сахар судасруу шахдаг учир цусны даралт нэмэгдэнэ.

45 минутын дараа: Организм допамин гормоны нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. 

1 цаг гарны дараа: Шингэн биед нэвтэрч орсны дараагаар шээсээр гадагшилдаг. Кола нь гадагшлахдаа хүний ясанд, натриас илүү хэрэгтэй кальци, магни, цайрыг цуг гаргадаг байна. Энэ үед хүн өөрийн эрхгүй уурласан, эсвэл тайвширсан байдаг.

Коланд агуулагдах химийн бодис нь сахарнаас 200 дахин чихэрлэг учраас хиймэл элсэн чихэр болгож хэрэглэдэг юм. 1969 онд туулайн дээр туршиж үзэхэд энэ нь хавдар үүсгэж байсан аж.

  Мөн зүрх судасны системийн үйл ажиллагааг алдагдуулж, мэдрэлийн системд нөлөөлдөг. Хөхүүл эхчүүд болон нярай хүүхдэд тун аюултай юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top