Авто зам 3D зурагтай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 26

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын автозам дээр 3D хурд сааруулагч буюу явган зорчигчийн гарцан дээр элдэв зураг зурж байгаа билээ.  Энэ нь зам тээврийн осолд сургуулийн насны хүүхдүүд ихээр өртдөг байдлыг харгалзан, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн Соёл урлагийн газраас ЕБС-иудын ойр орчмын явган хүний гарцыг 3D, Street art төрлийн зургаар чимэглэж байгаа юм байна. Зам тээврийн осол гарах магадлалтай гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгосон бөгөөд эдгээрт  5, 1, 34, 58, 75, 105, 62, 65, Монгол 3, Амгалан цогцолбор сургуулиудын өмнөх зам орж байна. Мөн 28, 40. 102, 71, 35, 49, 17, 32 дугаар сургуулийн хажуу тал, 13, 14 дүгээр сургуулийн хойно, мөн 39 дүгээр сургуулийн хажуу автозам буюу Дэнжийн мянгын уулзварт зурахаар төлөвлөгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(93.1.85.63) 2013 оны 10 сарын 27

hurd saaruulagch sain hiih heregtei

0  |  0
Top