"Дипломат паспорт эзэмшигчдийг визний шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар өнөөдөр Гадаад харилцааны яамны "Мутрын түшээ" танхимд гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээр дипломат паспорт эзэмшигч иргэд албан ажлаар болон хувийн хэргээр зургаа хүртэлх сарын хугацаанд хэсэгчлэн эсхүл бүхэлд нь 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчихоор тусгасан. Тус хэлэлцээрийг хугацаагүй байгуулсан бөгөөд хүчин төгөлдөр болоход шаардлагатай дотоодын хууль тогтоомжийн процедурыг дуусгавар болгосон тухайгаа талууд дипломат шугамаар харилцан мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болох юм.
Уг хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын Холбоо төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн чухал улсын нэг Бүгд Найрамдах Франц Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ая холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Ygd engiin pasporttoo bj bolohgui gj tguul goyshdee durlaliin prantsiiig vzmer bna
Turkuudiig visagui oruulahaa zogsoo.
Jiriin irgedzorchihgui nee. Yugejbodojbnataminiee
Boliochee ene odoo
ЭНЭ Лу.БОЛД ГЭЖ АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН ЛУЙВАРЧИН АРДЫН ТӨЛӨӨ ЮМ ХИЙХҮҮ.ЭНЭ ЦӨВҮҮН ЦАГ ХЭЗЭЭ ДУУСАХ БОЛ.МИНИЙ Л НАС ЛАВ ГҮЙЦЭХГҮЙ ЮМ ШИГ БАЙНА.