Монгол дахь Канадын Элчин сайдын яамнаас Монгол улсад анх удаа Канадын Боловсрол үзэсгэлэн яармагийг өнөөдөр зохион байгуулж байна.
Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд Канадын өнцөг бүрээс боловсролын янз бүрийн салбарын 20 гаруй боловсролын байгууллага оролцож байна. Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Грегори Геүлдхок “Канадын байгууллагууд болон Монголын оролцогч талууд асар их анхаарал тавин хариу өгсөнд бид нэн талархаж байна” гэж тэмдэглэв.
“Залуу үеийнхэнд хийж байгаа хөрөнгө оруулалт нь улс үндэстний ирээдүйн амжилт, дэвшил хөгжилд чухал ач холбогдолтой“ гэж Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л. Гантөмөр цохон тэмдэглэв. Боловсрол бол тэргүүлэх ач холбогдол өгөх салбарын нэг юм гэж Канад улсаас Монголд суугаа элчин сайдын яам үзэж байна.
Канадын Боловсролын үзэсгэлэн яармаг нь ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд илүү анхаарал чиглүүлж байна. Англи, франц хэл болон Сангийн хөтөлбөрүүд болоод техник мэрэгжлийн сургалт, түүнчилэн ахлах сургуулийн сурагчдад боломж олгох юм.
“Хэрэв та оюутан, тэдний эцэг эх, багш, судлаач бол эсвэл ажиллагсаддаа мэрэгжлийн ур чадварын сургалтад хамруулахыг хүсэж байгаа бизнес эрхлэгч бол энэхүү үзэсгэлэн яармагт ирж танилцахыг уриалж байна” гэж Элчин сайд Грегори Геүлдхок хэлж байсан юм.
Энэ үйл ажиллагааг Канадын засгийн газар болон Канадын Боловсролын сайд нарын Зөвлөлөөс Канадад сургууль төгсөгчдийн Монголын ТББ болон Монгол улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )