Нийслэлийн 374 жилийн ойн баяраар "Их хотын зад хямрал" нэртэй өргөтгөсөн худалдааг нийслэл даяар зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээг Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албанаас тэмдэглэхээр төлөвлөжээ. Өмнө нь нийслэлийн баярын өдрүүдэд зөвхөн төр захиргааны байгууллага, харьяа агентлагийн хүмүүс баяр ёслол хийж, бие биедээ шагнал урамшуулал гардуулж, хурал цуглаанд оролцдог байсан бол энэ удаа иргэддээ хэрэгтэй, ашигтай зүйлийг хийхээр болсон нь энэ аж. “Их хотын зад хямдрал” арга хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцохоор болсон байна. Уг хямдралтай худалдаа маргааш буюу энэ сарын 29-нд 11.00 -19.00 цагийн хооронд Чингэсийн талбай, нийслэлийн зургаан дүүргийн томоохон талбайд зохион байгуулагдах юм байна. Тэнд бүх төрлийн бараа материал, хувцас хэрэглэлийг худалдаалах аж.
Сэтгэгдэл ( 0 )