200 гаруй ажлын байр зарлагдана

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

Монгол улсын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар (Монгол дахь EPS төв), Монгол улс дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг хамтран “Эх орондоо ажиллаж амьдарцгаая-2” ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг энэ сарын 30-ны 10:00-16:00 цагийн хооронд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 1 давхарын үйлчилгээний зааланд болох аж.  Өдөрлөгийг Монгол улс дахь БНСУ-ын Элчин сайдын яам ивээн тэтгэн явуулах юм байна. 

Өдөрлөгт Монгол улсын томоохон ажил олгогчдын төлөөлөлөөс гадна (10 ААНБ МАК, Говь, Төмөр зам, MCS, SCTECM), Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын компаниуд (“Халла Констракшн”, LGI Sigma Хансэм, “Грийн сити”, “Ситинет”, “Эводайм”, GK Глобал,  BBQ) оролцоно.

Энэ  үеэр 200 гаруй ажлын байр зарлагдахаас барилга, замын инженер, компьютерийн программист, цахилгааны инженер, гагнуурчин, худалдааны менежер, зохион байгуулагч, нябо, зураг төсөлчин (CAD) тавилга угсралт, экскаваторын оператор, орчуулагч, жолооч зэрэг ажлын байр багтаж  байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top